Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгад хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус хэрэгт 80 хүн, хуулийн дөрвөн этгээдэд холбогдуулан, яллах дүгнэлт үйлдээд буй.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэргээр шалгуулж буй. Өнөөдрийн хуралд тэрбээр өмгөөлөгчийн хамт оролцож байна.
Н.Алтанхуягийн өмгөөлөгчөөрөө дамжуулан өөртэй нь холбогдох хэсгийг олон нийтэд нээлттэй явуулах санал гаргалаа.
Түүний өмгөөлөгч Болдбаатар “Хөгжлийн банкны гэх хэрэгт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ямар ч холбоогүй. Үүнийг шинжээчид баталсан. Тоон дотор үсэг явдаг шиг л юм болоод байна. Тиймээс Н.Алтанхуягт холбогдох хэсгийг олон нийтэд нээлттэй явуулж, тусгаарлан шийдвэрлүүлж өгнө үү” гэлээ.