Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цагдаагийн байгууллагад энэ сарын 15-ны өдрийн 15:18 цагт Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Ханангийн энгэр гэх газарт “Тал хээрийн түймэр гарсан байна” гэх дуудлага иржээ.
Мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус газарт оршин суух хаягтай иргэн М гэгч нь ил задгай үнс асгасны улмаас гал алджээ.
Улмаар 200 га орчим талбайг хамарсан түймэр гарсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус түймрийг орон нутгаас 19 иргэн, цагдаагийн газраас 2 алба хаагч 2 тээврийн хэрэгсэлтэй ажиллан унтраасан байна.