Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
АНУ-д зочлох цагаачлалын бус визийн хураамжийн үнэ тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нэмэгдэх болсныг Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын яамнаас мэдээллээ.
Тодруулбал, цагаачлалын бус визийн хураамж 160 ам.доллароос 185 ам.доллар, өргөдөл дээр тулгуурласан (H, L, O, P, Q, болон R) визийн хураамж 190 ам.доллароос 205 ам.доллар, Е визийн мэдүүлгийн хураамж 205 ам.доллароос 315 ам.доллар болж тус тус нэмэгдсэн байна.
Виз мэдүүлэхээс өмнө анхаарах шаардлагатай санамж:
- Энэ өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө визийн хураамжаа аль хэдийн төлсөн бөгөөд хүчинтэй хугацаа нь дуусаагүй төлбөрийн баримттай виз мэдүүлэгчид ярилцлагын цаг товлохын тулд нэмэлт хураамж төлөх шаардлагагүй.
- Ярилцлагад орсон бөгөөд визийн мэдүүлэг нь хянан шалгагдаж буй виз мэдүүлэгчид нэмэлт хураамж мөн төлөх шаардлагагүй.
- Элчин Сайдын яам нь олон улсын зорчигчдыг АНУ-д аялах боломжоор хангахын тулд визийн үйлчилгээгээ сайжруулахыг байнга эрмэлздэг бөгөөд виз мэдүүлэх хураамжийг тухайн үйлчилгээг үзүүлэх зардалд үндэслэн тооцдог.
Эх сурвалж: Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын яам