Мартаxгүй тоглолтоороо “Мартагдашгүй” дурсамжийг TAKE OFF xамтлаг үлдээнэ
Домогт тамирчин Майкл Жорданы 1998 оны NBA-ийн тоглолтод өмсөж байсан пүүз хамгийн үнэтэй зарагдсан пүүз болж, түүхэн дээд үнэ тогтоолоо. Тодруулбал, түүний пүүзийг 2.2 сая доллароор үнэлжээ. Энэ талаар хэвлэл мэдээллүүд “Шинэ дээд үнэ нь Майкл Жорданы спортод дурлагчдад үзүүлэх нөлөө ямар их цар хүрээг хамардгийг харуулж байна. Түүний нөлөө цаашид ч үргэлжилнэ” гэж тодотгосон байна. Майкл Жордан нь өдгөө 60 настай бөгөөд сагсан бөмбөгийн карьерынхаа дийлэнх үед “Chicago Bulls”-д тоглосон юм. Тэрээр мөн аваргын бүх зургаан цомоо энэ багтаа байхдаа авч байсан билээ. Nike компани одоо ч домогт сагсан бөмбөгийн тамирчинд хэдэн саяар нь төлдөг гэнэ.
SOURCE: DW