Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюу Толгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр хэлэв.
Тэрээр,"Н.Багабанди "Оюу толгой" ХХК-ийг байгуулагдсан цагаас нь эхлээд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг бий болгох, хэрэгжүүлж эхлэх хүртэл хугацаанд бодлогоор оролцох хүсэлтэйгээр "Оюу Толгой"-н ТУЗ-д үүрэг гүйцэтгэж байсан. Тэгвэл далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хийгдэж, нээсэн тул чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө" гэв.