Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Засгийн газраас 2022 ооны аравдугаар сард Эрдэнэс Тавантолгой ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БЭТ-ийн зургаан сарын үйл ажиллагааны тайланг сонсож, Эрдэнэс Тавантолгой ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон хугацааг зургаан сараар сунгах шийдвэр гаргажээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хуульд зааснаар Бүрэн эрхт төлөөлөгч томилох хугацааг сунгах бол УИХ-д өргөн мэдүүлдэг зохицуулалттай. Тиймээс Засгийн газар энэ асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ. Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор нүүрсийг уурхайн амны үнээр борлуулж байсан бол хоёрдугаар сараас эхлэн хилийн үнээр борлуулж эхэлсэн нь Засгийн газрын 362-р тогтоолыг хангаж буй томоохон өөрчлөлт, дэвшил юм гэлээ.