Хятадын хуульч Сюй Жиёонг нь хорин жилийн турш улсынхаа хүний эрхийн асуудалтай тэмцэж иржээ. Гэвч тэрээр 14 жилийн ял сонссон нь Ши Жиньпиний засаглалын үед хүний эрхийн асуудлаар хамгийн урт хугацааны ял сонссон хүн боллоо.
Харин түүний хамтран зүтгэгч Дин Жиашид төрийн эрх мэдлийг урвуулан ашигласан хэргээр 12 жилийн ял сонсгожээ. Тодруулбал, 50 настай Сюй, 55 настай Дин нарыг 2019 оны арванхоёрдугаар сард зүүн өмнөд хэсгийн Шиамэн хотод бусад идэвхтнүүдийн хамт нэгэн цугларалтад оролцсоны дараа эрх баригчид баривчилсан байна.
Эрх баригчид тэдний хэрэг “төрийн нууцтай” холбоотой гэсэн бөгөөд шалгах үйл ажиллагаа бүтэн жил үргэлжилсний эцэст ийн яллажээ. Мөн энэ нэг жилийн хугацаанд хуульчдыг өмгөөлөгчидтэй нь уулзуулаагүй байна. Харин хуульчид өөрсдийг нь буруутгасан хэргийг үгүйсгэж байгаа юм. Яллагдахаасаа өмнө Сюй Жиёонг өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан нэгэн мэдэгдэл хийсэн байна. Түүний мэдэгдэлд “Энэ цаг үед ардчилсан Хятад улс бүрэлдэх учиртай. Бид дараагийн үедээ үүнийг үлдээж болохгүй” гэжээ.
SOURCE: CNN