Монгол орон даяар 500 орчим салбар нэгж 2 сая харилцагчтай Төрийн банк нь 2018 оноос үйл ажиллагаагаа тэлж Бүгд Найрамдах Солонгос Улсад төлөөлөгчийн газраа нээн харилцагчдадаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж ирсэн.
Төрийн банк Монголчуудын хамгийн ихээр ажиллаж амьдарч, зорчдог Солонгос Улс дах “Медичек” оношилгооны төв, “Саранплас” эмнэлэгүүдээр хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг нээн өгөх үүднээс БНСУ-ын Эрүүл мэндийн оношилгооны төв Гуанжү-Чоннам бүс, Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв, “Саранплас” эмнэлэг, Эрүүл амьдралын жигүүр Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Энэхүү гэрээгээр Төрийн банкны “Эрүүл Иргэн” хугацаатай хадгаламжтай, Олон Улсын төлбөрийн карттай харилцагчид “Медичек” оношилгооны төв болон “Саранплас” эмнэлэгүүдээр гучин нэр төрлийн багц шинжилгээг 20-25 хувийн хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг нээн өгч байгаа юм. Мөн тодорхой нэр төрөл бүхий нэмэлт шилжилгээг 10%-ийн хөнгөлттэй үнээр авах боломжтой. Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк нь 2022 оны 7 дугаар сараас эхлэн бага болон дундаж орлоготой иргэдэд хуримтлалын зуршил үүсгэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах боломжийг бүрдүүлэх үүднээс “Эрүүл Иргэн” хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүн нэвтрүүлсэн билээ.
Төрийн банкны “Эрүүл иргэн” хадгаламж эзэмшигчид Монгол Улсын томоохон эмнэлэгүүдэд ч мөн хөнгөлттэй үнээр оношлогоо, үйлчилгээнд хамрагдах боломжтой аж.
Монгол Улсын Иргэн бүр эрүүл байгаасай.
Эх сурвалж: Төрийн банк