Хятад улс гурван өдрийн турш Тайванийн ойр орчимд цэргийн сургуулилт хийлээ. Энэхүү сургуулилт нь өнгөрсөн долоо хоногт Тайванийн ерөнхийлөгч АНУ-д айлчилсантай холбогдуулан Бээжингийн зүгээс Тайваньд өгч байгаа анхааруулга болж байгаа юм.
Хятадын арми Тайванийг энэ мэтчилэн бүсэлж байх үед АНУ Хятадыг тэвчээртэй байхыг шаардлаа. Тодруулбал, Тайванийн зүгээс ням гарагт гэхэд л Хятадын 70 орчим онгоц арлыг тойрон ниссэн гэж мэдэгджээ.
Мөн Хятадын 11 хөлөг онгоцыг илрүүлсэн гэсэн юм. Хятадын зүгээс энэ сургуулилт нь Даваа гараг хүртэл үргэлжилнэ гэсэн юм. Тайванийн зүгээс Хятадын энэ үйлдлийг “тохуурхсан” гэж тодотгон Тайванийн ерөнхийлөгчийн айлчлалыг далимдуулан "бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, аюулгүй байдлыг ноцтой алдагдуулж, цэргийн сургуулилт хийх шалтаг болгон ашиглаж байна" гэж буруутгасан юм.
Шинжээчид Хятадыг дайн өдөөхгүй гэж таамаглаж байгаа ч энэ мэт үйлдлүүд цаашид Тайваниас шалтгаалж хийсээр байх болно гэж таамаглаж байна.
Эх сурвалж: BBC