Богдхан уулын дархан цаазат газрын 13 аманд газар ашиглахыг хориглосон сайдын тушаал гарсан талаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн Удирдлагын газрын ахлах шинжээч Энхжаргал мэдээллээ.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 21 хувь буюу 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад авсан. 2023 оны дөрөвдүгээр сарын 55-ны байдлаар БОАЖ-ын сайдын тушаалаар нийт 298 иргэн, ААН-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгоссон. Мөн өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын 13 аманд газар ашиглахыг хориглосон сайдын тушаал гарсан. Үүнд:
- Нүхтийн ам
- Шажинхурахын ам
- Тайны ам
- Богины ам
- Чандманы ам
- Энхтайваны ам
- Манзуширийн ам
- Ширдэгтийн ам
- Залаатын зүүн богины ам
- Залаатын баруун богинын ам
- Төрхурахын ам
- Чулуутын ам
- Бумбатын ам
Ингэснээр 5900 орчим га талбайг хамгаалсан гэж үзэж болно. Зөвшөөрлийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд зааснаар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг ч газар олголт хийгээгүй байна. Газар олгох зөвшөөрлийг тухайн жилийн газар ашиглалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу олгох асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан гэв.
Туул голын бохирдол, ой болон усан сан бүхий газарт хориглосон болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсантай холбоотой иргэдээс өргөдөл, гомдол олноор ирж байна. Гомдлын дагуу Туул голыг бохирдуулж буй үндсэн эх үүсвэрүүд болох арьс ширний үйлдвэрүүд, Төв цэвэрлэх байгууламж усыг бүрэн цэвэршүүлэхгүйгээр Туул голд юулж байгаа асуудалд хяналт шалгалт хийж байна.