Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн сарын 23-нд Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, хүлээн авах нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзсэн. Тэгвэл Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн чөлөөлөгдсөнөөс хойш буюу нөхцөл байдал үүссэнээс 50 хоногийн дотор сонгуулийг зохион байгуулна гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн юм.
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат Архангай аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдсон. Ирэх зургаадугаар сард Архангай аймагт нөхөн сонгууль зарлагдаж болзошгүй байна.