Японы нэрт хөгжмийн зохиогч, продюсер Рюичи Сакамото 71 насандаа таалал төгслөө.Тэрээр амьд ахуйдаа Оскар, Грэмми, Бафта зэрэг нэр хүндтэй олон шагналуудыг хүртсэн билээ.
Рюичи Сакамото 2021 онд хорт хавдараар өвчлөөд байсан юм. Тэрээр өнгөрсөн мягмар гарагт нас барсан гэдгийг өчигдөр мэдээлсэн юм. Нэрт хөгжмийн зохиогч нь 1983 онд Дэвид Боуигийн хамт "Зул сарын баярын мэнд, ноён Лоуренс" кинонд тоглосон ба аялгууг нь бүтээсэн. Мөн 1987 онд "Сүүлчийн эзэн хаан" киноны аялгууг бүтээсэн нь түүнд Оскар, Грэмми, Алтан бөмбөрцөг зэрэг шагналуудыг авчирсан байдаг. Зохиогч энэ кинондоо өөрөө ч мөн дүр бүтээсэн юм. Рюичи Сакамото 10 настайгаасаа хөгжмийн чиглэлээр суралцаж эхэлсэн бөгөөд Битлз, Дебюсси нараас үлгэр дууриалал авдаг байсан байна. Тэрээр 2010 онд "Азийн хөгжим Дебюссид маш их нөлөөлсөн, Дебюсси ч надад маш их нөлөөлсөн. Тиймээс хөгжим дэлхийг тойрон бүрэн эргэлддэг" гэж хэлж байжээ.
SOURCE: BBC