Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2023 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт гурван настай эрэгтэй хүүхэд ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан хэрэг гарсан. Улмаар гуравдугаар сарын 8-нд ГССҮТ-д ухаангүй байдалтай ирж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Энэ хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр “Гурван настай хүүг зодсон хэрэгт холбогдуулан Э-г нэг сарын хугацаатай цагдан хорьсон. Хүүгийн ээжийг яллагдагчаар татах санал Цагдаагийн байгууллагаас гаргалаа. Энэ саналаа прокурорын байгууллагад хүргүүлнэ” гэлээ.