УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө боловсруулжээ
Нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг Халдашгүй байдлын дэд хороо, МАН-ын бүлэг дэмжээд буй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хаалттай хуралдаж байна.
Хуралдааныг нээлттэй хэлэлцэх саналыг гишүүд тавьсан. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал төрийн нууц биш. Нуух зүйл байхгүй. Чуулганы хуралдааныг нээлттэй явуулъя” гэв.
Үүнд УИХ-ын Тамгын газар “Төрийн нууцын зэрэгтэй тул нээлттэй хэлэлцэх боломжгүй” гэсэн хариу өглөө.