Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Ажилчны гудамж, “Хөсөг трейд”-ийн уулзвар өглөөдөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн ихтэйгээс уулзвар дээр эмх замбараагүй байдал үүсдэг. Үүнээс болж Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн урд уулзвар ачаалал үүсэж, Энтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс баруун явах хөдөлгөөнд саад учруулдаг.
Оргил ачааллын үеэр тус уулзвараар цагт 3882 машин нэвтэрдэг. Иймээс тус уулзварыг өнөөрөөс нэг чигийн хөдөлгөөнд оруулллаа. Ингэснээр Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 34.1 хувиар нэмэгдэх боломжтой гэсэн тооцоолол гаргажээ. МөнТЭЦ-4-ийн зам буюу Эрчим хүчний гудамжны баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн хүлээлт багасна.