Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын тамирчид түүхэндээ анх удаа хоёр медаль хүртэх нь тодорхой болоод байсан билээ. Манай тамирчдаас 54 кг-д М.Энхжаргал хүрэл медаль хүртэн, Л.Алтанцэцэг аваргын төлөө шалгараад байв.
Манай тамирчин дөнгөж сая аваргын төлөө Энэтхэгийн боксчин Ниту Гангастай өрсөлдлөө. Энэтхэг боксчин 22 настай, дэлхийн аваргаас Л.Алтанцэцэгийн адил анхны медалиа хүртэж буй. Хамтын нөхөрлөлийн наадамд өнгөрсөн жил түрүүлсэн. Аваргын төлөөх тулаанд Л.Алтанцэцэг эзэн орын өрсөлдөгчдөө 50-ээр дийлдэн, дэлхийн дэд аварга боллоо.
Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны боксчин Л.Алтанцэцэг хүрэл медалийн төлөө Узбекистаны Ф.Фозиловаг 5:0-ээр ялсан.
Улмаар хагас шигшээд Мароккогийн боксчин, Африк тивийн аварга Ясмин Моутактитай өрсөлдөн мөн 5:0-ээр ялж, мөнгөн медалийн болзол хангасан юм. Ингэснээр Л.Алтанцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин болж, түүхэн амжилт бүтээлээ.