Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан түүнийг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ үеэрээ тэрбээр өөрийгөө "Буруугүй" хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл Т.Аюурсайханы УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор ирэх даваа гарагт УИХ-ын даргад хүргүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, түүнийг зөвхөн сайдаас нь чөлөөлөөд орхих бус, парламентын гишүүнээс нь түдгэлзүүлж байж үргэлжлүүлэн шалгахаар болж байна.