Гэмт хэрэгт холбогдсон ч гадаад улс руу оргон зайлсан нэр бүхий иргэдийг "Шувуу" ажиллагааны хүрээнд Монголд авчрахаар ажиллаж байгаа тухай Засгийн газраас мэдэгдсэн. Тэгвэл эдгээр хүмүүсийн дансыг нь хаахаар болсон тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ.
Тэрбээр "Шалгагдаж байгаа хүмүүсийн адаадад ашиглагдаж байгаа данс, Монголоос мөнгө шилжүүлж авч байгаа, Монголд нээлгэсэн дансыг хаалгах үүрэг чиглэл болгож байна. Үүнийг хийхдээ мөрдөгчийн саналыг үндэслэж, прокурорын байгууллагатай хамтарч холбогдох банк санхүүгийн байгууллагуудад тогтоолыг үндэслэж хийхээр төлөвлөсөн" гэлээ. Мөн "Өнөөдөр АТГ-т шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан 18 хүн байгаа. Бусад хуулийн байгууллагад шалгагдаж байгаад зугтсан нийт 100 гаруй хүнийг эх оронд нь авчрах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгөөд байна" гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.