Нэтфликсийн “The Glory” цуврал үзэгчдийг байлдан дагуулж буй. Тус кинонд алдар жүжигчин Сун Хэ Гё бусдын хүчирхийлэл, дээрэлхэлтэд өртөж, сэтгэл зүйн хувьд асар их хохирсон хүний дүрийг бүтээсэн юм.
Энэ кино нь зөвхөн Өмнөд Солонгос ч гэлтгүй дэлхий нийтийг сургуулийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг дуугарахад хүргээд байгаа юм. Тэгвэл уг киноны найруулагч Ан Гил-Хо ахлах сургуульд байхдаа доод ангийнхаа хүүхдүүдийг дээрэлхэдэг байснаа хүлээн зөвшөөрснөөр олон нийтийн анхаарлын төвд орсон байна.
Тэрээр дээрэлхэж байсан хүмүүсээсээ уучлалт хүсэж, тэдэнтэй биечлэн уулзаж, гэмшиж байгаагаа илэрхийлэхийг хүсэж байгаа талаар түүний хуульч мэдэгджээ. Тодруулбал, энэ явдал 1996 онд болсон бөгөөд тэрээр 17 настай, Филлиппинд сурдаг байжээ. Тухайн үед Ан Гил-Хо найз охинтой байсан ба хэсэг сурагчид түүний найз охиныг дооглосныг мэдсэн даруйдаа найзуудынхаа хамтаар тэдгээр хүүхдүүдийг хоёр цаг гаруйн турш дээрэлхэж, зодож байсан гэнэ.
SOURCE: STRAITS TIMES