АНУ, БНСУ нар сүүлийн таван жилийн хамгийн том хамтарсан цэргийн сургуулилтаа эхлэхээс хэдхэн цагийн өмнө БНАСАУ стратегийн далавчит пуужин харвах сургуулилт хийжээ.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун цэргүүдээ дайнд бэлэн байхыг тушаагаад байсан юм. Сүүлийн пуужингийн туршилтын талаар БНАСАУ-ын төв мэдээллийн агентлаг KCNA “АНУ-ын империалистууд болон БНСУ-ын утсан хүүхэлдэйнүүдэд зохих хариуг нь өгсөн” гэж эрх баригчдынхаа хэлсэн үгийг дамжуулжээ. Пхеньяны зүгээс АНУ, БНСУ нарын явуулж буй цэргийн сургуулилтыг түрэмгийллийн сургуулилт гэж үзэж, цөмийн зэвсэг болон пуужингийн хөтөлбөр нь өөрийгөө хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. АНУ, БНСУ нар 2018 оноос хойш ийм төрлийн цэргийн сургуулилтыг хийгээгүй байсан юм.
SOURCE: AL JAZEERA