Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Японы Сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн буюу Харү башё өчигдөр эхэллээ. Тус тэмцээний дээд зиндаанд монголын найман бөх зодоглож байна.
Харү башёг ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дахин өнжсөнөөр одоо байгаа ганц озэки Такакейшо башёг толгойлж эхлүүлсэн. Гэвч тэрээр нээлтийн өдрийн барилдаанд комүсүби Тобизарүд өвдөг шороодсон юм.
Харү башёд цол ахин сэкивакэ болсон Кирибаяама Б.Лхагвасүрэн эхний өдөр давсан бол сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн Шодайд унасан байна.