Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Дөрвөн жилийн дараа эх спортдоо эргэн ирсэн П.Орхон эмэгтэйчүүдийн -62 кг жинд Б.Хонгорзулыг ялж түрүүллээ. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хорооны танхимд болсон юм.
Түүнчлэн олимпын хүрэл медальт Б.Болортуяа -53 кг жинд түрүүлсэн бол -50 кг жингийн ширүүн өрсөлдөөнөөс Ц.Намуунцэцэг аваргалж, Д.Отгонжаргал удааллаа.