1960-аад онд жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл зах зээлд гарах үед энэ бэлдмэл нь эмэгтэйчүүд өөрсдийнхөө бие махбодийг хянахад томоохон хувьсгал хийсэн юм. Уг эм нь эмэгтэйчүүдэд хүссэн үедээ гэр бүл зохиох боломжийг олгосон ч хүсээгүй жирэмслэлт одоо ч түгээмэл хэвээр байна.
Тодруулбал, дэлхий даяар жил бүр тохиолддог жирэмслэлтийн бараг тал хувь нь төлөвлөөгүй жирэмслэлт байдаг. Тиймээс шинжээчид, эрдэмтэд эрэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл, бэлдмэлийг хөгжүүлэхээр судалж эхэлсэн юм. Гэхдээ энэ хөгжүүлэлтийн үр дүнг бид ойрын арван жилд мэдэх боломжтой гэнэ. Тухайлбал, эрдэмтэд эрэгтэйчүүдэд жирэмслэлтээс хамгаалах үүрэг хариуцлагааэмэгтэйчүүдтэй ижил хуваалцах боломжийг олгохоор эм, гель, суулгацыг амжилттай туршиж байна.
Ихэнх нь бэлгэвчээс илүү тохиромжтой байгаа бөгөөд зарим нь эмэгтэйчүүдийг таагүй үр дагаварт хүргэдэг дааваргүйгээр бүтээгдсэн гэдгээрээ онцлогтой тухай эрдэмтэд хэлж байгаа юм.
Энэ талаар жирэмслэлтээс хамгаалах эмийн судалгааг санхүүжүүлдэг “Эрчүүдийн жирэмслэлтээс хамгаалах санаачилга” байгууллагын гүйцэтгэх захирал Хизер Вадхат “Би үүнийг асар том өөрчлөлт гэж харж байна” гэж хэлжээ. Жирэмслэлтээс хамгаалах эдгээр шинэ аргууд хэрхэн ажилладагийг ойлгохын тулд эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны талаар дахин судлах шаардлагатай байгааг тэд мөн сануулж байгаа билээ.
SOURCE: NAT GEO