Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулж, ГССҮТ-д ухаангүй хүргэгдэн, хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Хүүгийн биеийн байдал хүнд, одоог хүртэл ухаан ороогүй байгаа юм Тэгвэл энэ хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр “Бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй ухаангүй ирсэн гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-нд бүртгэгдсэн.
Шалгалтын явцад, хүүгийн ээж болох Л-ын хамтран амьдрагч Э нь 3-6 насны хүүхдүүдийг харж үлдэхдээ 3 настай Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Ээж Л, хамтран амьдрагч Э нар хүүхдийг эмнэлэгт хүргэсэн. Тэгсэн даруйдаа Э зугтаасныг олж тогтоон, баривчлаад байна.
Яллагдагч Э нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Хүүг гуравдугаар сарын 6-нд зодсон. Улмаар хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн. Хүүгийн ээж Л нь тус эрэгтэйтэй энэ оны нэгдүгээр сараас хойш хамтран амьдарсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн" гэлээ.