“Азийн Халк” гэгддэг бодибилдингийн тамирчин Хван Чол Сүн эхнэрээ зодож буй бичлэг цахим орчинд цацагдлаа. Монголд хэд хэдэн удаа ирж, нэрэмжит тэмцээнээ зохион байгуулсан тэрбээр гал тогооны өрөөнд бууж буй эхнэрийнхээ толгой, нүүр хэсэгт хүчтэй цохиж байгаа нь бичлэгт бичигджээ.
Үүний дараа Чол Сүний эхнэр нүүрнийхээ хөхөрч, гэмтсэн зургийг цахим ертөнцөд нийтлэсэн байна. Тэгэхдээ “Чол Сүн намайг цохиж, ийм болгосон” гэжээ.
Гэхдээ хэд хоногийн дараа бичлэгтээ залруулга хийн “Хүмүүс цуу яриа, бичлэгт амархан итгэдэг. Би зөвхөн найзууддаа харагдах тохиргоотой нийтлэсэн. Цуу яриа дэгдээдэг хүнийг барих хамгийн сайн арга энэ мөн. Хоёр жилийн дараа бичлэг олонд цацагдлаа. Нөхөр бид хоёр аз жаргалтай амьдарч байгаа” гэсэн байна.