ОХУ Киев тэргүүтэй Украины хэд хэдэн хотууд руу агаарын цохилт өглөө. Үүний дараахан Европын хамгийн том атомын станц болох Запорожийн цахилгаан тасалдаж, есөн хүн амиа алдсан байна. Халдлага хойд хэсгийн Харьковоос өмнө зүгт Одесс, баруун зүгт Житомир хүртэлх хотуудыг хамарсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Харьков, Одесс хотуудад барилга байгууламж, дэд бүтэц сүйрч, хэд хэдэн газарт цахилгаан тасрахад хүрчээ.
Украины эрх баригчдын мэдээлснээр, ОХУ энэ удаа 81 пуужин харвасан нь сүүлийн үед болсон хамгийн том цохилт болж байгаа юм. Тэд хамгийн сүүлд 1-р сарын сүүл үед ийм халдлага үйлдэж, 11 энгийн иргэний амь үрэгдсэн билээ. Украины цэргийн хүчнийхэн 34 далавчит пуужинг амжилттай устгаж, Иранд үйлдвэрлэсэн Шахед нисгэгчгүй онгоцны 8-аас 4-ийг нь мөн амжилттай устгасан гэж мэдэгдээд байна.
Энэ удаагийн дайралт нь өмнөхийн адилаар Украины эрчим хүч, дэд бүтцийг онилсон гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Гурван долоо хоногийн өмнө ОХУ-ын арми Украины эрчим хүч, дэд бүтцийг онилсон халдлага үйлдсэнээс хойш Украин сэргээн засварлах ажиллагаагаа эрчимтэй явуулж байсан билээ.
SOURCE: BBC