Урсгал сөрөн хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмааг шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүхээс Ч.Маралмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасаж, хоёр жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлажн, 2.7 сая төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Хохирогч охины өмгөөлөгч О.Цэрэнпунцагаас тодруулахад “Манай үйлчлүүлэгч шүүхийн шатанд хохирогчоор оролцоод явсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч охины гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Тиймээс хохирогч гэж үзэх боломжгүй гэсэн. Би өмгөөлөгчийн хувиар нэмэмжлэгчийн хүсэлтээ гаргасан.
Шинжээчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгчид сэтгэцтэй холбоотой гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн байна. Бид дахин шинжээч томилуулах санал гаргасан. Гэвч шүүх хүлээж аваагүй. Үндсэндээ манай үйлчлүүлэгчийг өнөөдрийн шүүх хуралд хохирогчийн хувиар оролцуулаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Тэгээд Ч.Маралмаад 2.7 сая орчим төгрөгийн торгууль оногдуулсан” гэлээ.