Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө болж байна.
Тэмцээнд 18 аймаг, есөн дүүргийн 300 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд “Могул”клубын тамирчин Э.Нямсүрэн таталтын төрөлд 151 кг-ыг өргөснөөр энэ жингийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэрбээр өмнөх рекорд амжилтыг 147.5 кг-аар эзэмшиж байв.