Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хөгжлийн Банкны асуудлаар гурав дахь удаагийн сонсгол энэ сарын 13-17-нд болно. Нотлох баримтыг шинжлэн судлах сүүлчийн сонсголыг МҮОНТ шууд дамжуулна.
Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар олгосон 2542 зээлийн асуудлыг хэлэлцэнэ. Нийдээ 1.6 их наяд төгрөгийн зээлийн асуудал яригдана.
Үүнд ЖДҮ-ийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 151 төсөл, ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын 168 төсөл, арьс ширийг дотооддоо боловсруулах болон түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдэд зээл олгох 57 төсөл, экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл зэрэг багтаж байна.
2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн Банкны эх үүсвэрээс байршуулсан 3,280 мөнгөн хадгаламжийн хэлэлцэлд дүн шинжилгээ хийнэ.
Хөгжлийн банкны гурав дахь удаагийн сонсголд нийт 210 хүнийг гэрчээр дуудна. Гэрчээр дуудах хүмүүсийн дунд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, MCS группийг үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, “Таванбогд” группийг үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, “Буян” компанийг үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнчимэг, Н.Батбаяр болон түүний охин Б.Жаргалан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нар бий” гэлээ.