Өнөө жил “Бүргэдийн баяр” “Чингисийн хүрээ”-нд боллоо. Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Сэлэнгэ, Тав аймгаас 19 бүргэдчин оролцсоноороо онцлог. Учир нь өмнөх жилүүдийн “Бүргэдийн баяр”-т ийм олон бүргэдчин оролцож байгаагүй юм.
ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгүүлсэн бүргэдээр ан ав хийх уламжлалыг сурталчлан таниулах зорилготой “Бүргэдийн баяр”-ын шилдгүүдийг сонирхуулъя.
Зоос шүүрэх тэмцээн: Төв аймгийн бүргэдчин Э.Батбилэг.
Тулам булаалдах тэмцээн: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын бүргэдчин С.Женисбек.
Бүргэдээ гаршуулж, сургасан хамгийн шилдэг бүргэдчинээр Сагсай сумаас оролцож байгаа бүргэдчин К.Наурызбек тодорлоо. II байрт Улаанхус сумын бүргэдчин И.Баглан, III байрт Сагсай сумаас оролцсон бүргэдчин Б.Хайзым нар шалгарав.