Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө болж байна.
Тэмцээнд 18 аймаг, есөн дүүргийн 300 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Дорноговь аймгийн тамирчин О.Өсөхбаяр хэвтээ шахалтын төрөлд 160 кг-ыг шахсанаар Монгол Улсын тус жингийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Энэ тэмцээнд хамгийн ахмад нь 78 настай Ц.Маамчулуун бол хасгийн залуу нь 10 настай тамирчин байна.