ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Шинэ Дели хотод нэгэн уулзалтын үеэр Украины дайны талаар ярьж байхад цугласан олон түүнийг шоолж инээжээ.
Энэ долоо хоногт тус хотод "Их-20"-ийн бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалт болсон юм. Тодруулбал, тэрээр Украины дайныг бидний эсрэг хийж байна гэх утгатай үг хэлсний дараа ийм зүйл болсон байна. Түүнчлэн ОХУ Украины дайны зогсоох гэж хичээсэн тухай хэлсэн юм. Тус арга хэмжээнд түүний хэлсэн үгийн товчлолыг та бүхэнд хүргэе.
“Бидний зогсоох гэж байгаа дайн бидний эсрэг Украиныг ашиглаж байгаа дайн болсон./энэ үед олон нийт инээв/ Мэдээж энэ бүхэн ОХУ-ын бодлогод, ялангуяа эрчим хүчний бодлогод нөлөөлсөн нь үнэн. Юу өөрчдөгдсөн бэ гэвэл, бид одоо барууны орнуудтай энэ асуудлаар ойлголцохгүй болсон.”
Эх сурвалж: BBC