АНУ-ын Өмнөд Каролина мужийн хуульч Алекс Мурдау олон сая долларын гэмт хэргээ нуун далдлахын тулд эхнэр, хүүгээ хөнөөсөн хэрэгт буруутгагджээ. Зургаан долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын эцэст өдгөө 54 настай хуульч хоёр хүний аминд хүрсэн гэдэг нь тогтоогдсон байна. Түүнд бүх насаар нь хорих ял оноосон ба тэнсэн харгалзахгүй юм байна.
Түүний эхнэр Мегги болон хүү Пол нар нь 2021 оны 6-р сард гэрийнхээ ойролцоо буудуулсан юм. Хойд Каролина мужийн шүүхийн шүүгч “гэм буруутайг нотлох асар их баримт байна” гэж хэлжээ. Эрх мэдэлтэй гэр бүл хэрхэн сүйрч байгаа тухай сэдвийг баримтат кино болгож ч магадгүй талаар Америкийн хэвлэлүүд онцолж эхэлсэн байна. Алекс Мурдау нэгэн цагт тус мужийн хамгийн нэр нөлөө бүхий хуульч байсан гэнэ. Гэвч шүүх хурлын үеэр түүнийг олон жил өвчин намдаах эмэнд донтсон, үрэлгэн амьдралын хэв маягтай байсан, түншүүд болон үйлчлүүлэгчдээсээ хулгай хийдэг байсан зэрэг нь мэдэгджээ.
Эх сурвалж: BBC