ЦХХХ-ны сайд Н.Учрал “Дэлхийн үүрэн холбооны конгресс MWC-2023”-т оролцож байна. Энэ хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн талаар Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Guangzhe Chen-тэй ажил хэрэгч уулзалт хийлээ.
Энэ үеэр Н.Учрал сайд хэлэхдээ “E-Business платформыг хөгжүүлж орон зай, цаг хугацаанаас үл хамаарч иргэд зөвшөөрлийг онлайнаар авах нөхцлийг бүрдүүлж байна. Зөвшөөрлийн хуулийн дагуу 1700 гаруй байсан зөвшөөрлийг 360 болгож багасгаж хувийн хэвшилд ээлтэй, иргэдэд нээлттэй орчныг амилуулахахаар ажиллаж байна. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгчид хандан кибер аюулгүй байдлыг хангах нь мартаж үл болох асуудал гэдгийг онцлон, дэд бүтцээ бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж тус төслийг мэргэжлийн яам ухаалгаар зохион байгуулж хэрэгжүүлэхээ хариуцлагатайгаар хэллээ. Мөн цаасан хүнд суртлаас цахим хөнгөн суртлыг бий болгох ажлуудын өмнө сорилт бэрхшээлүүд тулгарах ч төрийн төлөө зүтгэсэн он цаг хугацааны үнэнийг ирээдүй цаг тодхон илтгэнэ гэдэгт би огт эргэлздэггүй” гэсэн юм.