Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Японы далайн эргээс учир битүүлэг метал бөмбөг олдсон нь олны анхаарлыг татаж байна. Тодруулбал, Хамамацү хотын Эншү далайн эргээс олдсон энэ бөмбөг ойролцоогоор 1.5 метр урттай. Шинжээчид энэ бөмбөгийг судалж, юун түрүүнд тэсрэх бөмбөг биш гэж мэдэгдсэн. Харин нарийн зургийг нь авахад хөндий байсан нь шинжээчдийг гайхшруулаад байгаа юм. Саяхан АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр тагнуулын зориулалттай бөмбөлөг өнгөрсөн гэж мэдээлж байгаа тул зарим иргэд уг бөмбгийг үүнтэй төстэй зүйл байж магадгүй гэж эмээж байгаа гэнэ. Харин өөр хэсэг нь тэнгэрээс унасан нисдэг бие гэх таамаглалуудыг дэвшүүлээд байна. Орон нутгийн эрх баригчид энэ биетийг удахгүй хөдөлгөнө гэж мэдэгдсэн байна.
SOURCE: BBC, NHK