Орос, Украины дайн эхлээд нэг жилийн хугацаа өнгөрчээ. Үүнтэй зэрэгцээд НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ-ын эсрэг буюу буруутгасан тогтоолд санал хураалаа. Энэ тогтоол нь ОХУ-ыг Украины газар нутгаас цэргээ татах, байлдаанаа зогсоохыг шаардаж байгаа юм. Нийт 141 гишүүн орон энэ тогтоолыг дэмжиж санал өгсөн бол ОХУ, Беларусь, БНАСАУ, Сири, Мали, Эритрей, Никарагуа зэрэг долоон улс дэмжээгүй. Харин 32 орон түтгэлзсэн санал өгсний дотор БНХАУ, Энэтхэг, Монгол болон Төв Ази, Африкийн орнууд багтсан байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гаргаж байгаа тогтоол нь заавал дагаж мөрдөх бус, уриалгын шинж чанартай. Гэсэн хэдий ч Аюулгүйн зөвлөлийн хуралтай харьцуулахад ОХУ “вето” хориг тавих эрхгүй байдаг. Энэ тогтоол нь дэлхийд энх тайвныг тогтоох зорилготой ба гишүүн орнууд, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд энэ зорилгодоо хүрнэ гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, нарийн заалтууд байхгүй. Гэхдээ дайны гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олон улсын шүүхээр хэлэлцэнэ гэж заасан байна.
SOURCE: DW, BBC