Дэлхийн дулаарлын улмаас Монгол нутгийн агаарын дундаж температур 2.4 градусаар дулаарсан нь хөрсний чийгийг ууршуулж хуурайшуулж байна. Үүн дээр нэмээд бэлчээрийн даацаас хэтэрсэн мал ургамал ногоог дөнгөж гарангуут нь идэж, хөрсийг ургамлан бүрхэвчгүй болгож хуурайшилт, ууршилтыг хоёр дахин нэмэгдүүлдэг.
Улмаар бэлчээрийг хуурай шороо элс болгосоор байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гантай жилүүд, шороон шуурга, цасан шуурга, үер гэх мэт байгалийн гамшигт үзэгдэл огцом нэмэгдэж тэнгэр хангайгаас хараат мал аж ахуйн салбарт асар их хохирол учруулах боллоо.
Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтээр ядуурлыг огцом нэмэгдүүлэгч хамгийн том хүчин зүйлсийн нэг болоод байна. Тиймээс Монгол улс малын тоогоо яаралтай бууруулж, дэлхийн дулааралтай дасан зохицох арга хэмжээ авч эхлэх шаардлагатай байна. Энэхүү нэвтрүүлэгт цөлжилтйн улмаас малгүй, усгүй болж байгаа малчдын амьдралыг харуулахаас гадна монгол орны баруун хязгаар болсон мөнх цаст уулсын цас хэрхэн хайлж байгааг харуулах болно.