Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх бага хуралд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен-тэй уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа нотлов.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Төрийн нарийн бичгийн даргын Иргэний аюулгүй байдал, ардчилал болон хүний эрхийн асуудал хариуцсан орлогч Азра Зеяа-гийн энэ сарын эхээр Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болсныг тэмдэглэж, цаашид талууд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.