Орос, Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын хувийн батлан хамгаалах байгууллага болох “Вагнер” бүлэглэлийн 30 мянга гаруй цэрэг амь үрэгдсэн талаар АНУ-ын албаныхан мэдээлжээ.
Сүүлийн долоо хоногуудад болж буй байлдааны улмаас Вагнер бүлэглэл хамгийн их хохирол амссан байна. Тодруулбал, есөн мянга гаруй цэргүүд сүүлийн байлдаануудас болж нас барсан талаар АНУ-ын цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлжээ.
АНУ-ын талаас “Вагнер бүлэглэл цэрэг армийн туршлагагүй ялтнуудыг ихээр элсүүлсэн” гэж нэмсэн юм. Хэдий Вагнер бүлэглэл хохирол их амсаж байгаа ч Бахмут дахь давшилт нь нэмэгдсээр байгааг хэвлэлүүд мөн мэдээлж байна. Дайн эхэлснээс хойших хамгийн хүнд цэгүүдийн нэг нь Бахмут хот болсон. Энэ бүсэд ОХУ-ын талаас Вагнер бүлэглэлийн цэргүүд голлон тулалдаж байгаа юм. Бахмутад хяналтаа тогтоосноор цаашлаад Краматорск, Славянск зэрэг том хотууд руу ОХУ-ын арми ойртох боломжтой болж байгаа билээ.
SOURCE: BBC