Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монгол түмэн улсын наадмаас дутахгүй сэтгэл догдлон хүлээдэг, шимтэн үздэг барилдаануудын нэг Цагаан сарын барилдаан. Өнөө жил уламжлал ёсоор зохион байгуулах сар шинийн барилдаан өнөөдөр эхэлж, маргааш дуусна.
Сар шинийн барилдаанд хамгийн олон удаа түрүүлсэн хүчтэн бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэрбээр эл барилдаанд 13 удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг юм.
Б.Бат-Эрдэнэ аваргын эгэлгүй амжилтыг 1999 онд дархан аварга А.Сүхбат зогсоож, 11 түрүүнд нь завсар оруулсан юм. А.Сүхбат аварга 2001 онд дахин түрүүлсэн.