Жүжигчин Брюс Уиллис “frontotemporal dementia” буюу тэнэгрэх /зөнөглөх/ өвчинтэй болсон тухайгаа мэдээлсэн.
Энэ талаар түүний эхнэр Эмма Хеминг Уиллис болон экс эхнэр, жүжигчин Дэми Мүүр нар инстаграм хуудаснаа бичжээ. Дэми Мүүр болон Брюс Уиллис нар гурван хүүхдийн эцэг эх билээ. Үүний дараахан “Холлиуд”-ын нэрт жүжигчид, олны танил хүмүүс Брюс Уиллис болон түүний гэр бүлийнхэнд туслахаа илэрхийлж, сэтгэл санаагаар дэмжиж буйгаа илэрхийлж эхэллээ. Тухайлбал, реалити од Парис Хилтон түүний гэр бүлд сайн сайхныг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин “Breaking Bad” цувралын жүжигчин Аарон Пол охиных нь цахим хуудасны дор “Аав чинь амьд домог шүү. Танай гэр бүлтэй үргэлж хамт шүү” гэжээ.
Түүнийг таньдаг бүх л хүмүүс цахим хуудсаараа дамжуулан ийн халуун дулаан үгсээ илэрхийлж байна. Уг эмгэгийг одоогоор эмчлэх боломжгүй юм байна.
SOURCE: FOX NEWS