Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Авлигатай тэмцэх газраас "Нүүрсний хулгайн" гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 75 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Үүнд Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгаланг тус хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.
Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл:
- Улс төрд нөлөө бүхий этгээд УИХ-ын гишүүн 4,
- Зам тээврийн хөгжлийн сайд асан 1,
- Төрийн нарийн бичгийн дарга 1,
- Засаг дарга 2,
- УИХ-ын гишүүний зөвлөх 1,
- Гаалийн улсын байцаагч 12,
- ХХЕГ-ын харьяа байгууллагын 4,
- Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 4,
- Боомтын захиргааны мэргэжилтэн 2,
- “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 6,
- “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 3/,
- Хуулийн этгээдийн албан тушаалтан 14, иргэн 21 тус тус байна.