Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийв. Үүнд:
1. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэхээр болов.
2. Хөшгийн хөндийн дагуул хот, Хархорум хотыг сэргээн байгуулах төсөлд БНСУ-ын тал хамтран ажиллана.
3. БНСУ руу зорчих олон удаагийн визийн хамрах хүрээг өргөжүүлж, эмчилгээний визийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болов.
4. Иргэдэд виз олгох процедурыг хурдасгах үүднээс 2 талын консулын ажилтны тоог нэмнэ.
5. Монгол Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төвийг Монгол Улсад байгуулахаар болов.
6. Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулахад чиглэсэн соёлын контент үйлдвэрлэхэд БНСУ-ын аялал жуулчлалын тэргүүлэх аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллана.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэлийн алба