“Өрөг.мн” сайт үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, “Элгэн садандаа барих Эко бэлэг” цахим экспог зохион байгуулаад найм хонож байна. Монголчууд сар шинийн баярын бэлтгэл ажилд нийт 1.2 их наяд төгрөг зарцуулдгаас, 500 гаруй тэрбум төгрөгөөр импортын бараа бүтээгдэхүүн худалдан авдаг талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлсэн. Үүний 25-30 тэрбум төгрөгийг гарын бэлэг авахад зарцуулдаг байна.Тиймээс энэ их хэмжээний мөнгийг эх орондоо авч үлдэх, эдийн засагтаа хувь нэмэр оруулах зорилгоор тус экспог санаачлан зохион байгуулж буй “Өрөг.мн” сайтын ерөнхий эрхлэгч У.Болортуяагаас цахим экспогийн талаарх зарим зүйлийг тодрууллаа.
-Цахим экспогийн явц ямар байна вэ? Борлуулалт сайн байна уу?
– Өрөг.мн нийгэм, улс төр, бизнесийн түлхүү контент бэлддэг мэдээний сайт. Мэдээний сайтаар юм зарах амаргүй, бид анхнаасаа энэ эрсдэлийг бодож л байсан. Гэхдээ эрсдэл тооцоод гараа хумхиад суулгүй зоригтой хийх ёстой гээд экспогоо эхлүүлсэн.Одоогоор 50 орчим хүн утсаар захиалга өгөөд бараагаа хүргүүлэн авчхаад байна.
– Зориг гарган экспо хийлээ гэж байна. Яагаад зориг шаардах болов?
– Мэдээний сайт, сэтгүүлчид юм зараад уналаа гэж шүүмжлүүлэх вий. Үйлдвэрлэгчдэд санал тавиад цахим экспогоороо барааг нь заръя гэтэл зарагдахгүй байх вий. Хандалт авахгүй байх вий зэрэг эрсдэлүүд байсан. Мэдээний сайт өөрсдөө юмаа зарж байгаа бараг анхны жишиг болов уу. Гэхдээ энэ эрсдэлүүд өөр олон боломжийн нөгөө тал байсан. Жишээ ньборооны дараах мөөг шиг ихээр нэмэгдэх болсон сайтууд яаж мөнгө олдог вэ? шантааж хийгээд, хүний муу үзээд улс төрчдөөс мөнгө зулгаагаад баяждаг гэх иргэдийн хардлага бий. Сайтууд бол цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Татвараа төлдөг компани. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч бизнес. Тиймээс зөв менежмент хийж, зөв аргаар мөнгө олох нэг зам нь энэ экспо юм. Бидэнд шантааж хийж, улс төрчдөөс мөнгө авдаг өөр суваг байхгүй гэдгийн нотолгоо юм уу даа.
Мөн телевизүүд ч эфирийн цагаараа бараа сурталчилж мөнгө олдог шүү дээ. Бид газтай ундаа, архи дарс зараагүй. Эх оронд үйлдвэрлэсэн, эко савлагаатай, эко бүтээгдэхүүн зарж байгаагаараа ялгаатай.
– -Цахим экспогоор худалдаалж буй бүтээгдэхүүнүүдийн тухайд бусдаас ялгарах онцлог, давуу тал нь юу вэ?
– Бид Ургана компани, үүсгэн байгуулагч Б.Чанцалдуламд санал тавьж, бүтээгдэхүүнүүдээ манай экспогоор зараач ээ гэж хүссэн. Учир нь Ургана брэндийн бүтээгдэхүүнүүд нь олон улсын стандартад нийцсэн, химийн хүчтэй хортой найрлагагүй, эмзэг мэдрэмтгий арьстай хүнээс эхлээд нялх хүүхэд ч хэрэглэж болохоор, сав баглаа боодол нь эх дэлхийд ээлтэй, элгэн садандаа бэлэглэхэд нүүр улайхааргүй, үнэ боломжийн, чанартай юм. Тиймээс бид санал тавьж, Ургана брэндийн бүтээгдэхүүнүүдийг цахимаар борлуулж, сурталчилгааг нь хийж өгч байна. Уншигч та түгжрэлд цаг алдаж, гадуур ядартлаа явж бэлэг хайхгүйгээр манай экспогоор зарагдаж байгаа 11 багцаас захиалга өгөөд хүргүүлээд аваарай. Утас нь 88107079, 80003308 шүү. Эх оронд үйлдвэрлэсэн бараагаа авч байгаа нь таны эх орноо эдийн засгаа "хайрлаж" байгаа нэг хэлбэр шүү л гэж хэлмээр байна.
– Цахим экспо гэхээр яг юу хийж байна вэ?
– Экспо маань битүүний өдөр хүртэл үргэлжилнэ. Эхлээд найм хонож байна. Энэ хугацаанд бид тухайн бараа бүтээгдэхүүнүүдийн онцлог, хэрэглэх шаардлагыг тайлбарласан долоон зөвлөгөө мэдээ, найман постер, экспог таниулсан нэг нэвтрүүлэг, нэг рийл, 10 орчим текст мэдээ хийж, уншигч, үзэгчдэд хүргээд байна. Мөн манай энэ бүх мэдээлэл Зариг.мн, Туг.мн Товч.мн сайтуудаар давхар цацагдсан. Өөрөөр хэлбэл цахимаар бараагаа таниулж, цахимаар захиалгаа авч, гэрт нь шууд хүргэж өгч байна гэсэн үг. Борлуулалтаас гадна тухайн брэндийг таних, нүдлэх, анзаарах том компанит ажил болж байгаа юм. Шинэ брэндүүдэд манай экспо ийм олон давуу тал үүсгэж байна л даа.
– Цахим экспог дараа жил хийх үү?
– Тийм ээ. Цахим экспогцаашид илүү олон компанитай хамтран, олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулж, хийнэ. Энэ жил бид арвин туршлага хуримтлууллаа. Цахим экспогоор бараа зарагддаг юм байна, хүмүүс авах юм байна гэдгийг харлаа. Дараа жилээс эртнээс төлөвлөн бэлтгэж хийнэ ээ.
Энэ завшааныг ашиглаад манай экспогоор бүтээгдэхүүнээ борлуулж буй “Urgana” брэндийн хамт олондоо, экспог маань дэмжин ажиллаж буй “Зариг” видео сайт, “Товч”, “Туг”мэдээллийнсайтуудад, экспогоос бүтээгдэхүүн авсан бүх хэрэглэгчдэдээ баярлаж байна.
Эх орон хөгжихгүй байна гэж яриад үглээд шүүмжлээд суух биш бид үйлдэл хийх ёстой. Эх орноо хөгжүүлье, эдийн засгаа тэлье гэвэл улс маань олон үйлдвэртэй болох ёстой. Тэр олон үйлдвэрээсээ бид юм худалдаж авах ёстой. Тэгж байж улс маань бидний мянга мянгаараа очдог Солонгос шиг болох болов уу. Үйлдвэр хөгжсөн улс л хөгждөг жишгийг дэлхийн улсуудаас бэлхнээ харж болно шүү дээ.
-Баярлалаа.
Р.Цэцэгбаяр