Дима гэх эмэгтэй Сирит эхний газар хөдлөлт болох үед долоон сартай жирэмсэн байжээ. Тэрээр хэд хэдэн шархтай үлдсэн ба эмнэлэгт байхдаа хүүгээ төрүүлсэн байна. Ийнхүү шинэ хүнээ аваад гэртээ иртэл дахин газар хөдөлж, тэдний амьдардаг байр бүрэн нуржээ. Ингээд ээж хүү хоёрыг аврагчид аварч, эмнэлэгт хүргэсэн байна.
Хүүгийн бие анхандаа ноцтой хүнд байсан ч аажим аажмаар эдгэж байгаа тухай тэдний эмчлүүлж байгаа эмнэлгийн эмч хэлжээ. Харин хүүгийн ээж Дима нөхрийн хамтаар газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдийн хоргодох байр болж буй майханд бусад хамаатнуудынхаа хамтаар байрлаж байгаа гэнэ. Тэр дөнгөж төрсөн хүүгээ харахаар өдөр болгон эмнэлэг рүү явдаг байна. Тэдний гэр бүл мөн л бусдын адилаар тусламж авч чадахгүй нөхцөл байдалтай байгаа юм. Сирийн энэ бүс нутагт газар хөдлөлт болохоос ч өмнө дор дор хаяж 4 сая гаруй иргэн хүмүүнлэгийн тусламжаас хараат амьдарч байсан билээ.
Эх сурвалж: BBC