Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Хөгжлийн банкны хэргийн шүүх хурлын урьдчилсан шатны хэлэлцүүлэг Улаанбаатар чуулгад эхэллээ. Тус хэрэг нь 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдож байгаа учир зай талбайг харгалзан үзэж, Улаанбаатар чуулгын их танхимд зохион байгуулж байна. Шүүх хуралдааныг нээлттэй, ил тод явуулах техник, зохион байгуулалтын арга хэмжээг шүүхийн захиргааны байгууллагаас холбогдох хууль, журмын дагуу авч хэрэгжүүлж байна. Танхимын гадна дэлгэц байршуулан шүүх хуралдааныг дамжуулахын зэрэгцээ хуралдаанд сэтгүүлчдийг ажиглагчаар суух боломжоор хангаж байгаа юм байна.
Бид урьдчилсан хэлэлцүүлгийн явцын талаарх мэдээллийг шуурхай дамжуулна.