Танилц: Барилгын салбарын 100 жилийн ойн барилдаанд зодоглох 256 бөхийн нэрс

Цагаан сарын барилдаанд зодоглон, түмэн олноо баясгахыг нь хамгийн их хүлээж буй бөхчүүдийн нэг нь улсын аварга Ч.Санжаадамба.
Архангай аймгийн Хашаат сумын харьяат тэрбээр сүүлийн хэдэн жил Цагаан сарын барилдаанд барилдаагүй, өнгөрсөн жил улсын наадмыг өнжсөн.
Сар шинийн барилдаанд хамгийн өндөр амжилт гаргасан бөх Ч.Санжаадамба аварга яах аргагүй мөн. Аймгийн арслан цолтойдоо түрүүлсэн анхны бөх тэрбээр Цагаан сарын барилдааны гурван түрүүтэй. 2010, 2015, 2017 онд түрүүлсэн Ч.Санжаадамба аварга энэ жилийн сар шинийн барилдаанд зодоглохоор болжээ.










