Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Дорнод аймгийн Чулуунхороот, Дашбалбар, Булган, Чойбалсан суманд хонины цэцэг өвчин гарчээ. Эдгээр сумын 10 голомтод 20 малчин өрхийн 395 толгой хонь цэцэг өвчин туссан байна.
Эдгээр малыг малчдын хүсэлтийн дагуу устгаж, тухайн сумдын болон аймгийн Засаг даргын 2023 оны А/44 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон, халдварыг таслан зогсоох урьдчилан сэргийлэх үзлэг тандалтыг хийж байна.
Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 81 малчин өрхийн 71,114 толгой хонь хамрагдаж 74,4 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.