Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо.
Түүнийг шүүх хурал хоёрдугаар сарын 10-нд болоход өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас хойшилсон. Улмаар өнөөдөр болох байсан дахин хойшиллоо.
Түүний өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай байгаагаа шүүх бүрэлдэхүүнд мэдэгджээ. Улмаар Ч.Маралмаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр өнөөдрийн хурлыг гуравдугаар сарын 6-ныг хүртэл хойшлуулав.
Тэрбээр 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн, явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, долоон автомашин мөргөсөн осол гаргасан юм.