Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Монгол Улсын таван сая үхрийг ээмэгжүүлэн, бүртгэхээр болжээ. Энэ ажилд улсын төсвөөс 13 орчим тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна.
Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Таван сая үхрийг ээмэгжүүлэхэд 13 тэрбум орчим төгрөг зарцуулна. Төсөвт мөнгө шинээр тусгаагүй. ХХААХҮЯ-ны дэргэд ажилладаг төслүүдийн зарим арга хэмжээг үхэр ээмэгжүүлэх ажил руу шилжүүлж, санхүүжилтийг шийдэж байгаа.
Мөн хөдөө аж ахуйн биржийн ашигт ажиллагаанаас 2.6 тэрбум төгрөгийг уг ажилд шилжүүлж байгаа. Ийм байдлаар нөөц боломжоо ашиглаж үхэр сүргээ ээмэгжүүлэх ажлыг хийнэ" гэлээ.